Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад эрэлттэй болон илүүдэлтэй байгаа ажлын байрууд


Densmaa 2018-04-16 04:04

“Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг зохион байгууллаа.

   Сонгинохайрхан дүүргийн 104, 106, 107 дугаар сургуулийн 570 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг зохион байгууллаа.

      Энэхүү аяны үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдвээр мэдээлэл хүргүүлж байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байгааг тодотгожээ. Судалгааны дүнгээс үзвэл хуульч, эдийн засагч манай зах зээлд илүүдэлтэй байгаа бол мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч ойрын жилүүдэд эрэлттэй байна.

Үзсэн: 1498

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна