Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


Densmaa 2018-04-18 04:04

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох буюу Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулан, батлуулах шаардлага байгааг онцоллоо.

     Төрийн мэдээлэл, холбооны газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага маш өндөр буюу долоо хоногт 255 939 удаагийн цахим халдлага бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өсчээ. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын бодлогын баримт бичигтэй байгууллага цөөн, компьютерт нэвтрэх нууц үг сул, хувийн компьютерийг байгууллагын сүлжээнд холбож ашигладаг, хамгаалалтын систем байдаггүй зэрэг эрсдлээс үүдэлтэй ажээ.

 

Үзсэн: 944

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна