Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн түншлэлийн хуралдаанд 16 орны 120 гаруй төлөөлөгч оролцоно


Densmaa 2018-04-20 04:04

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцоно.

    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна. Хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцох юм. Азийн түншлэлийн хуралдааны зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм байна.

Үзсэн: 1097

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна