Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад албан айлчлал хийж байна


Densmaa 2018-04-30 07:04

хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна.

  Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири, Парламентын даргын хувийн нарийн бичиг Браян Прунти, БНХАУ дахь Ирландын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Шэйн Раян болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.

   Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Үзсэн: 1018

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна