Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ НИЙТ 4462 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА


Densmaa 2018-05-04 03:05

Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна.

  Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2018 оны тайланг танилцууллаа. Тус хүрээлэн “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа юм.

   Судалгаагаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурсан байна. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос Хэвлэл Мэдээллийн Хэрэгслийн тоо 16-гаар багасжээ. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурчээ.

Үзсэн: 1232

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна