Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт ажиллаж байна


Densmaa 2018-05-08 03:05

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана.

  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт ажиллаж байна. Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүрт нь өгч байхыг Ерөнхий сайд анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судaлъя” гэж бөөрөнхийлөлгүй, цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллахыг үүрэг болголоо.

  Хоёрдугаарт, Засгийн газрын гол зорилго бол эдийн засгийн өсөлтийг хангах гэв. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрал ахуй ямар байх нь төрийн албан хаагчид та бүхнээс ихээхэн шалтгаална. Тиймээс иргэдтэйгээ ойр байж, санал, шүүмжлэлийг нь ажилдаа тусгаж ажиллахыг албан тушаалтнуудад даалгалаа.  

Үзсэн: 1046

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна