Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨВ


Densmaa 2018-05-09 03:05

ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев “Ялалтын баярын өмнө ийм сайхан дурсгалт арга хэмжээ зохион байгуулж, ялалтын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулж байгаад талархаж байна.

   Өнөөдөр Ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Энэ түүхэн өдрийг угтаж ахмад дайчдын төлөөлөл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, МАХН-ын удирдлага Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

   Тус арга хэмжээнд Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ахмад дайчид, бэлтгэл генерал, офицеруудын төлөөлөл, мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Брэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев урилгаар оролцжээ.

   ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев энэ үеэр “Ялалтын баярын өмнө ийм сайхан дурсгалт арга хэмжээ зохион байгуулж, ялалтын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулж байгаад талархаж байна. Манай хоёр орны ард түмэн дайны эхний өдрөөс хамт байж хүнд бэрхшээлийг даван туулж, Монголын ард түмэн өгөөмөр сайхан сэтгэлээр тусалж байсныг Оросын ард түмэн мартахгүй, дурсан санаж байдаг” гэсэн юм.

   Монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, ялалтын төлөө” уриа дэвшүүлэн Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж, ЗХУ-д бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлж байсан юм. Агт морьд, дайны Т-34, Т-70 танкуудаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, мөн нисэх онгоцны “Монгол Ард” эскадрил байгуулж байсан билээ.

Үзсэн: 1144

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна