Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын БН Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-05-15 04:05

Талууд харилцан ярилцаж, бизнесийн салбарынхан болон ард түмний хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдлээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

   Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зам тээврийн болон үйлдвэрлэл, худалдаа эдийн засгийн чиглэлд улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол илэрхийлсэн байна.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны 9 дүгээр сард Владивостокын уулзалтын үеэр яригдсан төмөр замын хойд коридорын хэсэг болох Кызыл-Цагаантолгой чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа талаар сонирхож, мөн тус улсаас агаарын тээврийн шууд нислэгтэй болох гэх мэт асуудлаар санал солилцлоо. Бүс нутгийн харилцааг хөгжүүлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцаж, бизнесийн салбарынхан болон ард түмний хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгджээ.

      

Үзсэн: 1240

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна