Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа


Densmaa 2018-05-16 05:05

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

   Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Эдгээр эмэгтэй 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Үзсэн: 973

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна