Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ


Densmaa 2018-05-18 04:05

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ард иргэдийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг дурдаад, цаашдаа эдийн засгийн болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг зөвлөлийг байгуулснаар хоёр улсын залуучууд бизнесийн болон технологийн туршлага солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

  БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэндээ, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллана гэв. Мөн БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хүлээн аваад тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар нь ихээхэн баяртай байгаагаа илэрхийлснийг уламжиллаа. Элчин сайдЖон Жэ Нам залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах саналыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Үзсэн: 1080

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна