Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Densmaa 2018-05-31 02:05

Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагналаар шагнадаг уламжлалтай юм.

   Нийслэлийн шилдэг 25 сурагч шагналаа гардаж авлаа. Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагналаар шагнадаг уламжлалтай.

   “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарна гэдэг бол улс орондоо төдийгүй дэлхийн дэвжээнд амьдрал, хувь заяаныхаа гарааг аль хэдийнэ эхлүүлснийг амжилтаар харуулж байгаа хэрэг юм. Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон хүүхэд багачууддаа, улам их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

  Улсын олимпиадын 15 төрөлд оролцож, 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна.

Үзсэн: 1106

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна