Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын ХҮҮХДИЙН эрхийг хамгаалах өдрийн ХӨТӨЛБӨР


Densmaa 2018-05-31 02:05

Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зургаадугаар сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд болно.

   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна.

   Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлч, авьяаслаг хүүхэд багачууд оролцож, уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол хүүхдийн чиглэлээр үйл ажиллгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хууль дүрмийн талаар мэдээлэл хийх юм. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна. Монголын хүүхэлдэйн театрт “Алтан залаат азарган тахиа”, “Бүлтэйхэй Дэгдээхэй хоёр”, “Долоон дэлбээт цэцэг”, “Том хамарт одой” жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

Үзсэн: 1173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна