Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль үргэлжилж байна


Densmaa 2018-06-04 03:06

дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 10 гаруй аврагчтай хамтран зохион байгуулж байна.

   Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.

   Тус дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба зэрэг 80 орчим аврагч АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 10 гаруй аврагчтай хамтран урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан онолын болон дадлага сургуулиуд болж байгаа юм. 

  Монгол, Америкийн аврагчид уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 60 км зайд Мянгад суманд орших “Ховд” голд зохион байгуулж байна.

Үзсэн: 1179

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна