Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

“ОЮУТАН ЦАГДАА” хөтөлбөр ДӨРӨВ дахь жилдээ


Densmaa 2018-06-05 03:06

“Оюутан цагдаа” нар энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн түүх соёлын дурсгалт газар болон жуулчид төвлөрдөг газруудад ажиллаж эхлээд байна.

   Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран “Оюутан цагдаа-2018” хөтөлбөрийг дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил 10 их дээд сургуулийн нийт 36 оюутан шалгарч, хууль эрх зүй, аялал жуулчлал, гадаад хэлний сургалтанд хамрагджээ. “Оюутан цагдаа” нар энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн түүх соёлын дурсгалт газар болон жуулчид  төвлөрдөг газруудад ажиллаж эхэллээ.

  Тус хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” нар жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, нийслэлийн түүхэн дурсгалт газруудыг тайлбарлан таниулах зорилготой. Сүүлийн дөрвөн жилд “Оюутан цагдаа” арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

 

 

Үзсэн: 1052

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна