Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2018-06-07 05:06

Хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээ тогтмолжин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, бизнес эрхлэгчдийн харилцаа улам нэмэгдэж байгааг тэмдэглээд хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ. Улаанбаатар хотноо болж байгаа “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ нь харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ арга хэмжээний үеэр “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах болсон нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэлээ. Монгол Улс ОХУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх сонирхолтой. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ОХУ-ын стандарт, шаардлага хангасан махны хамтарсан үйлдвэр байгуулах, “Ноолуур” төсөлд оросын талтай хамтран ажиллах саналтаа илэрхийлсэн байна.

   ОХУ Монгол Улстай харилцах харилцаа, тэр дундаа соёл, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэмдэглэв. Хоёр орны худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна гээд Монголын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох, нисэх онгоц угсрах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, нисдэг тэрэг нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Мөн Дулааны III станц, “УБТЗ”-ын өргөтгөл шинэчлэл, хурдны зам тавих зэрэгт оролцох сонирхлоо илэрхийлсэн байна.

Үзсэн: 1251

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна