Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-11
mongolia

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвээр олон улсын уулзалт болж байна.


Densmaa 2018-06-11 10:06

Дэлхийн 34 орны 120 гаруй төлөөлөгч, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

   “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн найм дахь удаагийн уулзалт” манай улсад болж байна.

   Уулзалтад дэлхийн 34 орны 120 гаруй төлөөлөгч, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төлөөлөгчид оролцож “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах юм.

   Хурлыг Монголд зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ гадны төлөөлөгчдөд танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломжтой гэж зохион байгуулагчид огнцолж байна.

 

Үзсэн: 228

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна