Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД “ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2018” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ


Densmaa 2018-06-12 03:06

Ази, Номхон далайн бүс нутагт дээд түвшний батлан хамгаалах салбарын хамгийн чухал, хүртээмжтэй цугларалтын тавцан болох байр сууриа хадгалсаар байна.

   Бүгд Найрамдах Сингапур Улсад Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн Яриа хэлэлцээ 2018” уулзалтад оролцлоо. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо төвтэй Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн санаачилгаар энэхүү дээд хэмжээний уулзалтыг 2002 онд анх зохион байгуулж, эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийн гол элемент болон хөгжиж, Ази, Номхон далайн бүс нутагт дээд түвшний батлан хамгаалах салбарын хамгийн чухал, хүртээмжтэй цугларалтын тавцан болох байр сууриа хадгалсаар байна. Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж дээд хэмжээний уулзалтын хүрээнд бусад улсын төлөөлөгчдийн тэргүүтэй хоёр талт уулзалт хийж, улс хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцжээ.

Үзсэн: 1077

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна