Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Азийн ирээдүй" олон улсын хуралд монголын төлөөлөгчид оролцож байна.


Densmaa 2018-06-12 03:06

24 дэх удаагийн олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Азийн орнуудын салбар салбарын удирдагчид “Нээлттэй Ази-Хөгжил ба тогтвортой байдлаа хангах арга” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

   Азийн бүсийн хөгжил болон тогтвортой байдлыг хангахын төлөө олон улсын удирдагчид санал солилцох зорилго бүхий “Азийн ирээдүй” Олон Улсын хурал Токио хотноо болж байна. 24 дэх удаагийн олон улсын хурал хоёр  өдөр үргэлжлэх юм. Азийн орнуудын салбар салбарын удирдагчид “Нээлттэй Ази-Хөгжил ба тогтвортой байдлаа хангах арга” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тухайлбал Монгол, Малайз, БНСУ, Сингапур, Шинэ Зеланд, Мексик, Лаос, Тайланд, Индонез, Мьянмар зэрэг орны ерөнхий сайд, ерөнхий сайд асан болон эдийн засгийн салбарын сайдууд илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцох юм.  Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд илтгэл тавиад байна. 2005 онд Монгол улс Япон улстай Чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай санал тавих үед ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр "Чөлөөт худалдааны тухай ярихад томоохон улс орнуудаас илүү жижиг улс орны хувьд асар их өргөн боломж бий. Манай улсын хувьд одоохондоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан ганц улс нь Япон орон. Энэ нь Монголын худалдааны эргэлтэд маш том боломжийг нээж өгсөн. Чөлөөт худалдаанд улс төрийн систем их чухал, худалдааны чөлөөт байдал бүх хүмүүст ач тустай байх учиртай. Үүгээр дамжуулан ядуурлаас гарах гарцыг ч олно. Сүүлийн үед дэлхийн даяар тулгарч буй хэт үндсэрхэх үзэл, шашин хоорондын маргааныг шийдэхэд мэдлэг, судалгаанд  суурилсан бодлого маш чухал. Тогтвортой, бие даасан байдлаа хангахад Япон улсын гайхалтай боловсрол, гэр бүлийн соёлоос суралцах зүйл олон бий” гэв.

Үзсэн: 1281

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна