Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ


Densmaa 2018-07-04 03:07

Төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг ШУ-ны үндэслэлтэйгээр үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан гаргажээ.

   Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байгаа юм. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг батлаж байна. Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан боловсруулсан  байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлэх, энэхүү мастер төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ. Мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлбэл хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35 хувь, 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. 

Үзсэн: 1232

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна