Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2018-08-08 09:08

Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж ажиллалаа.

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,6 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд 1,6 хувь буюу нэмэх үзүүлэлттэй боллоо. Вальютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна” гэсэн юм.  

   Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман хариуд нь “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцоллоо.

   Тэрээр олон улсын эдийн засаг тэр дундаа хоёр хөршийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх магадлалтай тул аливаа эрсдэлийг тооцож, бодлого шийдвэртээ тусгах, хамгаалалтын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм. Мөн Дэлхийн банк, Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Үзсэн: 293

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна