Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Densmaa 2018-08-17 02:08

“Монгол Улсын импортын тодорхой хувийг БНСУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эзэлж, хувь хэмжээ нь тогтмол өсөж байна.

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Ким Хаг Юун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ өдрүүдэд БНСУ-д дэлхийн дулаарлаас үүдэлтэй, сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй их халуун болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогсон, зарим газар хүний амь нас эрсэдсэн харамсалтай зүйл тохиож байгаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэн, Засгийн газарт эмгэнэл илэрхийллээ. Монгол Улсын эдийн засгийн байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргэж, эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг тэрбээр дурдаад “Монгол Улсын импортын тодорхой хувийг БНСУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эзэлж, хувь хэмжээ нь тогтмол өсөж байна. Энэ харилцааг илүү өргөжүүлэх, ямар нэг саад бэрхшээлгүй үргэлжлүүлэхэд хоёр орны парламент анхаарал тавьж ажиллах нь зүйтэй. Ийм эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал илүү олон салбар, олон иргэнийг хамарсан үр дүнтэй хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд өрнөх боломж нэмэгдэх ач холбогдолтой” гэлээ. Мөн Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших, яриа хэлэлцээрийн журмаар асуудлыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс олон жил баримталж ирсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэлээ.

Үзсэн: 1209

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна