Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-08-22 03:08

Европын Холбооны гишүүн 28 орны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой.

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд манай “гуравдагч хөрш” Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд, сүүлийн жилүүдэд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Европын Холбоо Монгол Улсыг 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс тууштай дэмжиж ирсэнийг дурдаад өдгөө тус холбоо нь манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны чухал түнш болохыг тэмдэглэн хэлсэн юм. Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, цаашид эдийн засгийг олон төрөлтэй болгож, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, дэд бүтэц болоод бусад салбаруудыг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох төслүүдийг Европын Холбоотой хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 1113

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна