Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ


Densmaa 2018-08-24 03:08

“Монгол Улсын хувьд арвин баялаг үүх түүхтэй, дахин давтагдашгүй өв соёлтой учир хүүхэд залуучуудын боловсролд тус парк үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг профессор Нэтзак Фарбиаш онцоллоо.

   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов. НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах боломж нөхцлийн тухай ярьж байна. Энэхүү парк байгуулагдсанаар Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол эрдэмтэд олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой учир дээрх ажлыг эхлүүлэхэд гадаад дотоодын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв. Профессор Нэтзак Фарбиашийн хувьд Израйл улсын Карассо шинжлэх ухаан, технологид суурилсан паркыг үүсгэн байгуулсан эрдэмтэн юм. “Монгол Улсын хувьд арвин баялаг үүх түүхтэй, дахин давтагдашгүй өв соёлтой учир хүүхэд залуучуудын боловсролд тус парк  үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг профессор Нэтзак Фарбиаш онцолсон.

Үзсэн: 1065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна