Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ГИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ


Densmaa 2018-08-27 02:08

30 сая ам.долларын хөрөнгөөр нийслэл хотноо барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа.

   Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-гийн манай улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Тэрээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс болон  БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Эрхэмсэг ноён Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах талаар ярилцсан юм. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр нийслэл хотноо барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцаж, тус улсын Засгийн газрын 300 сая ам.долларын санхүүжилтээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинээр барих төслийн нээлтэд оролцов. Тэрээр Увс аймагт зочилж бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар баруун 5 аймгийн орон нутгийн удирдлагуудтай уулзан санал солилцсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-гийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, Худалдааны яамны туслах сайд Ли Ченган, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал У Жянхао, Худалдааны яамны Азийн газрын зөвлөх Лю Жюнь нарын өндөр албан тушаалын төлөөлөл болон БНХАУ-ын Олон улсын радио, мэдээллийн “Синхуа” агентлаг, ССТV зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар дагалдан ирсэн юм.

Үзсэн: 1213

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна