Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.


Densmaa 2018-08-31 03:08

Х.БАТТУЛГА: ТОО БАРИМТ НЭГТГЭХ, ТОРГОХ НЬ БИДНИЙ ХҮСЭЭД БАЙГАА ҮР ДҮН БИШ

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, " Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийжээ. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш” гэж тэмдэглэв.
    Мөн өнгөрсөн хавар "Ерөнхийлөгчид захидал бичээрэй" аяны хүрээнд 12 мянга гаруй хүүхэд захидал илгээсэн. Үүнээс 31 хувь нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн юм. Энэ хүрээнд хүүхдэд хамаатай орчинд аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн гээд зөрчлийг арилгасан эсэхийг тайланд дурдсангүй. Хүүхэд сургууль, цэцэрлэгтээ идэж буй хоол, хүнснээсээ хордохгүй гэсэн баталгаа байна уу. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккалаар бага, хүнсний ногоо, жимс жимсгэний хэмжээ 4 дахин бага, харин будаа, гурил, чихэрлэгийн хэмжээ нэмэгдсэн хэвээр байна. Энэ харьцааг эрүүл, зохистой болгох асуудлаар ямар ажил хийж байна гэсэн асуулгыг тавьсан байна.

Үзсэн: 1064

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна