Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Densmaa 2018-08-31 03:08

Гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажиллана.

   Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь захирал ноён Мицуаки Тоёодаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь захирал ноён Мицуаки Тоёода нар гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

   Санамж бичгийн хүрээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг дэмжих, гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажиллах юм.

Үзсэн: 1017

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Do you! prefer something super new? Open and look at this site. Only there the choice of slaves for every taste and completely free! They are good slaves, they will and want perform everything you order ! https://rebrand.ly/governy#F14