Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдад Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бараалхлаа


Densmaa 2018-08-31 03:08

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Монгол Улс өөрийн оронд зохион байгуулж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буйд японы тал талархал илэрхийлэв.

    МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсаас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Японы ерөнхий сайдын тусгай зөвлөх Кэнтаро Соноүра нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа төдийгүй төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал хэдийн тогтмолжсон. Энэ удаад ч мөн Японы ерөнхий сайд Шинзо Абе Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг элчин сайд болон Японы ерөхий сайдын тусгай зөвлөх дуулгав. Монгол, Япон нь Зүүн хойд Азийн улс, орнуудын тогтвортой, аюулгүй байдлыг хангах байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд эерэг тусгалаа олдог хэмээн талаад санал нэгдэв. Мөн Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол улс өөрийн оронд зохион байгуулж дэмжлэг үзүүлж байгаа нь бидний ойр дотно харилцааны илрэл гэдгийг Элчин сайд тодотгов. Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж, түүний зэрэгцээ манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлжбайгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Засгийн газраас 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсний хариуд бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж улмаар өсгөж байгаа Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ Элчин сайд илэрхийлэв.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна