Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Фэйсбүүк компанийн төв оффист зочиллоо


Densmaa 2018-10-03 02:10

Сайд Д.Цогтбаатар тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж ярилцлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фейсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой талаар санал солилцов. Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд “Дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд Фейсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд нийтдээ 1,6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100,000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой” байгаагаа дурдлаа. Сайд Д.Цогтбаатар тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж ярилцав.

Үзсэн: 1040

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна