Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Хоолны мэдлэгээ дээшлүүлж, давсыг байгалийн бүтээгдэхүүнээр орлуулж байхыг зөвлөж байна


Densmaa 2018-10-04 05:10

авс хэрэглэж байсан үеээс давсгүй хоол идэж байх үед хүүхдийн өндөр 2-5 сантиметрээр нэмэгдсэн байсан.

   ХХААХҮЯ-наас “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, “ДЦС-4” ТӨХК-ийн зоогийн газар, “Мах Маркет” компанид зохион байгуулж, дээрх байгууллага хоол, цай, бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг хэрхэн бууруулж, ажилчид болон хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эерэг өөрчлөлт гарч байгаатай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсгийнхэн 1500 орчим ажилтантай “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.  Өдөрт 800-1000 хүнд үйлчилдэг тус зоогийн газар шөлтэй хоолны давсыг 1-3 грамм, салатны давсыг 60 хүртэлх хувиар багасгаж, эмчилгээний хоол, цайг давсгүй бэлтгэж байна. Ингэснээр жилд хэрэглэх давс 150 килограммаар буурчээ. “Мах Маркет” ХХК-ийн Ерөнхий технологич Л.Энхтуяа “Аяны хүрээнд бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан. Ингэснээр махны жинхэнэ амт гарч ирсэн. Давсны оронд цагаан гаа, сонгино, сармис гэх мэт байгалийн амтлагчийг ашиглаж, бүтээгдэхүүнийхээ амтыг тогтворжуулж байна. Хөхөнд сүү оруулдаг, жин нэмдэггүй гэх мэт эерэг нөлөөтэй гүзээний салатыг давсгүй үйлдвэрлэж байна. 9 нэр төрлийн давсанд судалгаа хийж хүний биед ашигтай, эрүүл байгалийн давсыг гаргаж авсан. Мөн БНХАУ-д экспортолдог үхэр, ямааны чанасан махыг давсгүй гаргаж байна” гэлээ. Сонгино хайрхан дүүргийн 112-р цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн, “25 төрлийн хоолны давсыг хассан. Давсгүй хоолыг хүүхдүүд илүү дуртай идэж байна. Жилд хоёр удаа хүүхдийн биеийн өсөлтийг хэмждэг. Давс хэрэглэж байсан үеээс давсгүй хоол идэж байх үед хүүхдийн өндөр 2-5 сантиметрээр нэмэгдсэн байв” гэлээ.

 

Үзсэн: 853

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна