Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 58 дугаар хуралдаан боллоо


Densmaa 2018-10-05 03:10

2019 онд тохиох Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орон болсоны 40 жилийн ойг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал нэгдэв.

   Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулган Женев хотноо боллоо. Чуулганы хуралдаанд Монгол улсыг төлөөлж Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тэрээр нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, “Монгол улсын Оюуны өмчийн газарт хэрэгжүүлсэн аж үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан системийн төсөл Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай өндөрлөснийг дурдаад Монгол улсад хэрэгжүүлж эхлээд буй “Монголын оюуны өмчийн газрын нөөц ба менежментийн дүн шинжилгээ хийх төсөл” болон бусад төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг дуугалаа. Чуулганы үеэр монголын төлөөлөгчид 2019 онд тохиох Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орон болсны 40 жилийн ойг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал нэгдэв.

Үзсэн: 975

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна