Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

МУИС, ХСҮТ ХАМТРАН МОНГОЛ ХҮНИЙ ХАВДРЫН ЭСЭНД СУДАЛГАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


Densmaa 2018-10-09 02:10

Монголчуудад зориулсан эм бэлдмэлийг монголд ургасан эмийн ургамлаас гарган авч, цаашид дэлхийн анагаах ухаанд хувь нэмэр оруулах үүднээс хамтран ажиллах гэрээг байгуулж байна.

   МУИС, ХСҮТ хамтран “Монгол хүний хавдрын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх нь” судалгааг хийж эхэллээ.

   Ингэснээр монголд ургаж буй эмийн ургамлаас хавдар эмчлэх эм гарган авах зорилготой юм. Энэ тухай МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, “Манай их сургууль 10-аад жилийн өмнөөс Монголынхоо ургамалд судалгаа хийж ирсэн. Бусад орны ургамалтай харьцуулахад манай орны ургамал илүү тэсвэртэй. Эдгээр судалгааг монгол хүний хавдрын эсийн судалгаатай хамтатгаж, монголчуудад зориулсан эм бэлдмэлийг монголд ургасан эмийн ургамлаас гарган авч, цаашид дэлхийн анагаах ухаанд хувь нэмэр оруулах үүднээс хамтран ажиллах гэрээг байгуулж байна” гэв. Монгол эрдэмтдийн  элэгний хавдрын эсэнд хийсэн судалгааг хавдар үүсэх порцесстэй уялдуулснаар дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлийг зогсоох, учир шалтгааныг тайлахад чухал үүрэг гүйцэтгэхийг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн онцоллоо.

Үзсэн: 817

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна