Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав


Densmaa 2018-10-10 03:10

П.Мерфи: Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн эхний Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ хоёрдахийг нь хэрэгжүүлэх тодорхой шалгуурыг давж гэрээ байгуулсанд баяр хүргэв.

  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзлаа.

   Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглэв. 

Үзсэн: 983

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна