Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

С.Шойгу пүрэв гаригт Монголд айлчилна


Densmaa 2018-10-15 04:10

Түүхэн уламжлалаа дагасан ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татах айлчлал болж, хүлээгдэж байна.

   ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгуд  Монгол Улсад айлчлах урилгыг хүлээлгэн өгч байсан юм.

   Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд боловсон хүчнүүдээ бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш Монгол Улсад туслалцаа үзүүлж ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татан хүлээгдэж буйг хэвлэлүүд онцоллоо.

Үзсэн: 1090

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна