Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлнэ


Densmaa 2018-10-16 02:10

Халх гол сумын 6 га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр зэргийг барих юм.

    Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Халх гол суманд 6 га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.

Үзсэн: 939

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна