Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айлчиллаа


Densmaa 2018-10-22 02:10

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн үед ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын эхэнд тэмдэглэлээ

       Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд  хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айлчиллаа. Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Төрийн хүндэт харуул угтав. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн үед  ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын эхэнд тэмдэглэлээ. Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын  холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс нь ХБНГУ. Харин батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж, өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

       Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Одоогоос арван жилийн тэртээ ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг манай улсад айчилж байсан бөгөөд түүнээс хойшхи  томоохон албан ёсны айлчлал болж байна.

 

Үзсэн: 736

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна