Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүрэлтогоот” инженерчлэл, технологи, инновацийн эрдэм шинжилгээний бага хурал болж байна


Densmaa 2018-10-22 03:10

Салбар хуралдаан бүрээс шалгарсан шилдэг 14 судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөгөөр шагнана

    БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулж буй “Хүрэлтогоот” инженерчлэл, технологи, инновацийн эрдэм шинжилгээний бага хурал 14 дэх жилдээ болж байна. “Хүрэлтогоот 2018” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр “Техник технологи, инновацийн салбар хуралдаан”-аар үргэлжилж буй юм. Эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өнөөдрийн хуралдаанаас гадна Анагаах ухаан, Байгалийн ухаан болон Газарзүй, геологи, Нийгмийн шинжлэх ухаан, Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаан болсон. Харин энэ сарын 27-нд Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан болно.

      “Хүрэлтогоот 2018”-ын төгсгөлд салбар хуралдаан бүрээс шалгарсан шилдэг 14 судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөгөөр шагнана.

Үзсэн: 992

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна