Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд бизнес уулзалт болов


Densmaa 2018-10-24 03:10

Улаанбаатар, Бээжин хот хоорондын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулна

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболдын  БНХАУ-ын  Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын үеэр  хоёр хотын  аж ахуй нэгж, компаниудын  бизнес уулзалт анх удаа болж  байна. Хоёр хотын 100 гаруй аж ахуй нэгжийн  удирдлага, төлөөлөл оролцсон бизнес уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж үг хэлэв. Тэрээр ”Улаанбаатар, Бээжин  хот хоорондын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулах төдийгүй ”Эдийн засгийн харилцаанд“ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бээжин хот өдрөөс өдөрт  өргөжин тэлж, эдийн засгийн өндөр чадвахитай орчин үеийн  хот болсныг бид бүхэн харж байна. Энэ бүхний ард бизнес эрхлэгчдийн  хүч хөдөлмөр оршиж байдаг. Улаанбаатар хот ч гэсэн  хурдацтай хөгжиж, орчин үеийн хот болохоор зорин, томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийж байна. Тиймээс энэ удаагийн “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд бизнес уулзалт  хийхээр төлөвлөсөн нь хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны  гол хөдөлгөх хүч нь “Хувийн хэвшлийнхний түншлэл” гэж үзсэн явдал юм” гэлээ.

Үзсэн: 894

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна