Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

LEAD хөтөлбөрийн залуучууд


Densmaa 2018-10-29 03:10

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжиж буй LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжиж буй LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдлын талаар мэдээлж, хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв. Тэрээр Монголын залуучууд энэхүү хөтөлбөрт хүсэл сонирхлоороо идэвхтэй хамрагдаж байгааг сайшаан тэмдэглэж, дэлхий дахины өнөөгийн байдлыг гүнзгий танин мэдэх, мэдлэг хуримтлуулахад  англи хэл сурахын ач холбогдлыг чухалчлан зөвлөв. LEAD хөтөлбөрийн залуучууд Гадаад харилцааны сайд тэднийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, асуулт асууж санал солилцов. Эдгээр залуус удахгүй АНУ-д танилцах аяллаар явах юм.

Үзсэн: 978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна