Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Эко сургууль”


Densmaa 2018-11-12 03:11

“Эко сургууль” хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 286 сургууль, 4 цэцэрлэг бүртгэлтэй байна

     Байгаль, орчинд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 286 сургууль, 4 цэцэрлэг бүртгэлтэй байна. Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн цар хүрээний дагуу манай улс “Тогтвортой хөгжлийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт эко сургуулиудын тоог нэмэгдүүлж, 2022 он гэхэд нийт сургуулиудын 50 хувийг хамруулахаар тусгаад байгаа юм. Олон улсын “Эко сургууль”-ийг НҮБ-ын Хүрээлэн буй орчноос “Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй, дэлхий нийтийн загвар хөтөлбөр” гэж онцолдог. Дэлхийн 67 улсын 51 гаруй мянган сургуульд тус хөтөлбөр хэрэгжиж байна.

Үзсэн: 1095

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна