Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Үйлчлэгч эгч-Миний ээж”


Densmaa 2018-11-13 02:11

11-р ангийн сурагчид үйлчлэгч нараа нэг өдөр ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ амрах боломж олгох үүднээс дээрх аяныг зохион байгуулжээ

    Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн  дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагчид “Үйлчлэгч эгч-Миний ээж” нэг өдрийн аяныг зохион байгуулж, үйлчлэгч нараа амраажээ. Тус сургууль нь 12 үйлчлэгчтэй бөгөөд долоо хоногийн ням гараг бүр тэд их цэвэрлэгээ хийдэг аж. Ням гарагт хүн бүр амарч байхад тус сургуулийн үйлчлэгч нар багш сурагчдынхаа сурч боловсрох таатай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Ингэхдээ бүр их цэвэрлэгээ хийдэг бөгөөд сургуулийн нийтийн танхим, спорт болон урлагийн заал, удирдлагууд, багш нарын өрөөг цэвэрлэдэг. Тиймээс 11-р ангийн сурагчид үйлчлэгч нараа нэг өдөр ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ амрах боломж олгох үүднээс дээрх аяныг зохион байгуулж, ангийн 35 сурагч тус аянд идэвхтэй оролцон, сургуулийнхаа нэг өдрийн их цэвэрлэгээ хийжээ.

 

 

Үзсэн: 1045

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна