Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Францын харилцаа

Densmaa 2018-11-14 07:11

Энэ жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч бид өнө эртний харилцаатай ард түмэн.

Монгол Франц улсын дипломат харилцаа тогтоосон түүх 1965 оноос эхэлдэг. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Франц Улс 1966 онд Улаанбаатарт,  Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн байна.

Энэ жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч бид өнө эртний харилцаатай ард түмэн. Францын алдарт аялагч Вильгельм де Рубрук Монгол орныг зорьж очсон Европын анхны элч. Энэ үйл явдал одоогоос 760 гаруй жилийн өмнө болж байсан юм. Энэ тухай Монгол, Францын уран бүтээлчид хамтран алдарт аялагч Вильгельм де Рубрукийн тухай кино хийсэн бол Монголын түүх, соёлын үнэт өв болсон “Цогт тайж” уран сайхны киноны хальсыг Францын киноны үндэсний төв сэргээн засварлаж өглөө.

Монголчууд бид хоёр том гүрний дунд оршдог цөөхүүлээ ард түмэн. Манай улс түүх, соёлоо дээдлэн, тусгаар тогтнолоо баталгаажуулах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ тухай өгүүлэх түүхийн эртний баримт Францын үндэсний архивд хадгалагдаж байдаг билээ. Тухайлбал, Монголын Өлзийт хаан 1304-1316 онд төр барьж байхдаа Францын IY Гоо Филипп ванд илгээсэн захидалдаа, “Урьд европчуудтай сайн харилцаатай байсныг дурдаад, улс хоорондын дипломат харилцааг чухалчлан дахин элч илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна”.

Франц Улс Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн. Тиймээс Монгол Улс шүүх засаглалдаа чанартай боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд Франц Улсын жишгээр Магистратын их сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр манай хоёр орон эртний уламжлалт хэлбэрээр бус ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг, хууль засаглалыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйл дээр тулгуурлан харилцаагаа өргөжүүлж байна. Худалдаа хөрөнгө оруулалтаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарт харилцаа хөгжүүлэхийг зорьдог. “Бидний харилцаа 50 гаран жилээр тогтохгүй үргэлжилнэ” гэж БНФУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин онцолж байсан юм. Элчин сайд хэлэхдээ, “Монголд ирж буй Франц жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн франц хэлтэй монголчууд олноор нэмэгдэж байгаа учраас Монгол, Францын ирээдүйн харилцаа найдвартай байх болно” гэсэн юм.

“Хамгийн тогтвортой, бодит үр дүнтэй шинжилгээ хийж байгаа улс бол Франц” гэж ШУА-ын археологи, түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун онцолж байсан.

Хоёр орны судлаачид 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 17 дурсгалт газарт хийжээ. Эдгээр хамтарсан төслийн хүрээнд нийтдээ 6000 гаруй олдвор, түүний дотор 5000 гаруй чулуун зэвсгийн зүйлс илрүүлжээ. Хоёр орны археологичид чулуун зэвсгийн үеэс авахуулаад Чингис хааны үе хүртэлх судалгаа хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна.

1994-1999 онд Эгийн голын хөндийд УЦС баригдах талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгал малтсаны дотор Хүннүгийн оршуулгын газрыг Монголд анх удаа цогцоор нь бүрэн малтаж дуусгасан. Судалгаагаар Хүннү нар нь монголчуудын эртний өвөг болохыг тогтоосон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой дүгнэлт хийсэн. Дээрх дүгнэлтээ нотлон баталгаажуулахын тулд 2013 оноос Архангай аймгийн нутагт Хүннүгийн өөр нэгэн оршуулгын газарт томоохон хэмжээний малтлага судалгааны ажил эхлүүлсэн юм.

Мөн Монгол Алтайн бүс нутагт түрүү төмрийн үеийн Пазырыкийн соёлын нүүдэлчдийн оршуулгыг Монгол-Францын хамтарсан археологийн экспедици Монголд анх удаа малтаж одоогийн байдлаар 38 дурсгалаас 200 гаруй олдвор хэрэглэгдэхүүн илрүүлээд байна. Эдгээр нь Мөнх цэвдгийн бүсэд тархсан дурсгал учир онцгой сайн хадгалалттай органик эдлэл, түүний дотор, мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл эдлэл гардаг гайхамшигт булш гэж дэлхийд алдаршжээ.

Хамтарсан экспедици хүрлийн үеийн хэд хэдэн шинэ төрлийн дурсгалыг Монгол Алтайн бүс нутагт нээж, он цагийг нь нарийвчлан тогтоож, гарал үүслийг нь палеогенетикийн аргаар тодруулаад байгаа юм. Археологийн малтлага судалгаанаас дутахааргүй нэгэн чухал ажил бол олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, устаж үгүй болох аюултай олдворуудын хуулбар хийх ажил билээ. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт Монголын эзэнт гүрний үеийн язгууртны булшнуудыг малтан судалж 100 гаруй ховор үнэт олдвор илрүүлснийг Францын талын хөрөнгөөр сэргээн засварлуулаад байна.

Монгол, Франц хоёр улс нь эрүүл мэндийн салбар идэвхтэй хамтран ажилладаг.

Монгол Улсад 1990-ээд оноос Францын эмч нар Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт ажиллаж, Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэшүүлэн сургахад ихээхэн туслалцаа үзүүлэн хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, хоёр орны эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төвд хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн Францын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд Монгол Улсад зүрхний титэм судас тэлэх дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс засал зэрэг олон шинэ туршлагыг манай улсад нэвтрүүлж ирсэн нь томоохон хөрөнгө оруулалт болсоор байна.

Монгол Улс тусгаар тогтнолоо буцаан олж авсны дараа буюу 1925 онд гадаад руу сургахаар илгээж байсан оюутнуудаа Францад сургаж байсан. Францад бэлтгэгдсэн сэхээтнүүдийн үе удам өнөөдөр ч Монголын нийгэм болоод соёл урлагт тэргүүлэх байр суурь эзэлсэн хэвээрээ байна.

Ингээд та бүхэн БНФУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлинтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Редактор: Бидний хүсэлтийг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаад талархснаа илэрхийлье.Та Монгол улсад Элчин сайдаар томилогдон ирээд хоёр сар гаруй болж байна. Монгол орон, монголчуудын тухай сэтгэгдлээсээ юуны өмнө хуваалцана уу?

Элчин сайд: Монголын радиогоор ярилцлага өгч байгаадаа баярлалаа. Монгол улсад ирж, ард түмэнтэй нь танилцан, түүх соёлыг нь танин мэдэх гэдэг бол миний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Монгол улсад Франц улсаа төлөөлөөд Элчин сайдаар томилогдон ирсэндээ маш их баяртай байгаа бас энэ нь нэр төрийн хэрэг юм. Энд ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах хүсэлтэй байна. Миний хувьд ирээд удаагүй байгаа учраас Монголын үзэсгэлэнтэй сайхан газруудаар явж хараахан амжаагүй байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот болон танай улсын хөгжил, хүн ам залуучуудынх нь идэвхи чармайлттай байдал, хүний хөгжил болон улсынхаа хөгжилд анхаарлаа хандуулж үүндээ хичээн зүтгэж байгаа нь Монгол улсыг орчин цагийн түүхэнд өндөр хөгжилтэй улс болгож байна гэдгийг би анзаарч харлаа. Франц улсын хувьд Монголын залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар дээр түлхүү дэмжиж ажиллахад бэлэн байна.

Редактор: Манай хоёр орны харилцаа 800 гаруй жилийн өмнөөс тавигдсан түүхтэй. Монгол, Францын хаадууд эрт үеэс хоорондоо харилцан илгээлт явуулж байсны баталгаа өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. Монгол улс Франц улсыг “гурав дахь хөрш” хэмээн зарлаж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Та Монголд ажиллах хугацаандаа ямар салбарт түлхүү анхааран ажиллаж, юу хийхийг зорьж байна вэ?

Элчин сайд: Таны хэлсэнчлэн Монгол Францын харилцаа маш эртний түүхэн уламжлалтай. Хамгийн анх 1253 онд Гэгээн Луй хаан Вильям де Рубрукгэдэг санваартан хүнийг Монголд илгээсэн байдаг. Иймд түүнийг Монголд ирсэнФранцын хамгийн анхны Элчин сайд гэж хэлж болно. Орчин цагийн харилцааны түүхээ сөхвөл1965 онд Франц улс Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийг зөвшөөрсөн. Ингэж хүлээн зөвшөөрснийхөө дараа жил буюу 1966 онд Франц улс Элчин сайдын яамаа Монголд нээж байсан түүхтэй. Монгол, Франц хоёр орны харилцаа 2003 оноос эрчимтэй явж байна гэж миний хувьд дүгнэдэг.

Монгол улс Франц улсыг гуравдагч хөрш орноо гэж тодорхойлсон.Франц улсын хувьд Монгол улс биднийг ингэж тодорхойлж байгаад нь бахархаж сэтгэл хөдлөж байна. Монгол улсын хувьд 1990 онд ардчилсан хувьсгал хийж, ардчилалыг бэхжүүлж, эрх зүйт төрийг бий болгож, ардчилсан засаглалыг тогтоож, ардчилалыг үнэт зүйлээ болгосон. Энэ нь Монгол Франц хоёр улсын харилцаанд чухал нөлөө үзүүлсэн ба манай хоёр орныг нийтлэг үнэт зүйлтэй болгосон.

Редактор: Европын Холбоо нь судалгаа, инноваци, шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн тэргүүлэх бүс нутгийн нэг. Тэр дундаа Монгол улс Франц улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтран ажилладаг. Одон орон геофизик, археологийн чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай явж байгааг дурдаж болох юм. Мөн Монголын их дээд сургуулиуд Францын сургуулиадтай хамтран ажиллаж байна. Цаашид соёл боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжлүүэх ямар боломж бололцоо байна вэ?

Элчин сайд: Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хэрэгжиж байна. Тэр дундаа шинжлэх ухаан, технологийн салбарт түлхүү хөгжиж байгаа юм. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааг илүүтэй хөгжүүлэхийг хүсэж байна. Таны хэлсэнчлэн археологи, одон орон судлал, газар хөдлөлт гээд тухайлсан чиглэлүүдэд илүүтэй хамтын ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны голлох салбар бол хөдөө аж ахуй юм. Француудын хувьд Монголын хөдөө аж ахуй үйлдвэрлэгчдийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс аль болох их үр өгөөжийг хүртэхэд нь туслах зорилоготой байгаа. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэд хүргэхэд хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарт “газар зүйн заалт” гэдэг монголчуудын хувьд шинэ ойлголт байгаа үүн дээр хамтарч ажиллаж байна. Энэ “газар зүйн заалт”-н дээр Монгол Францын талууд нэлээн ойр хамтран ажиллаж байна. Энэ нь тухайн бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийгхамгаалж, илүү үнэд хүргэх зорилготой. Газар зүйн заалт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, ингэснээрээтус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа малчид тариаланчдад бодит ашгийг нь хүртээх боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл “газар зүйн заалт”-ынүр өгөөжийг шууд хүртэх боломжтой гэсэн үг.

Дараагийн хамтын ажиллагааны салбар гэвэл эрүүл мэндийн салбар юм. Эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг Монголд зохион байгуулж байна. Мөн Монгол эмч нарыг Франц улсад сургах тал дээр маш их анхаарч ажилладаг. Тухайлбал нийслэлийн Өргөө амаржих газрыг дурдаж болно. Өргөө амаржих газрын эмч, сувилагч нарыг Франц улсад хөнгөлөлттэй нөхцлөөр сургалтанд хамруулдаг.

Дараагийн чухал салбарын нэг нь боловсролын салбар. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хоёр орны засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, Франц улсад Монгол оюутнуудыг сургаж байна. Энэ хөтөлбөрийг хоёр орны засгийн газар хамтарч санхүүжүүлдэг. Энэ нь хоёр улс ижил хүсэл сонирхолтой байгаа гэдгийг харуулж байгаа юм. Одоогийн байдлаар тийм ч олон оюутныг хамруулж чадахгүй байна. Гэхдээ миний хувьд элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна.

Мөн соёл урлаг тэр дундаа кино урлагийн салбарын хамтын ажиллагаа амжилттай явж байна. Улаанбаатар хотод Олон улсын кино фестивалийг жил бүр зохион байгуулдаг. Үүнд манай Элчин сайдын яам болон Францын бусад соёл урлагийн байгууллагууд,Францын кино найруулагчид идэвхитэй оролцдог. Түүнчлэн саяхан Монгол улсын кино сан хөмрөгийн үнэтэй бүтээлүүдийг Францын кино урлагийн институтруу сэргээн засварлахаар явуулсан.

Эрх зүйт төр, засаглалын чиглэлээр хоёр орны хооронд хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Францын Удирдлагын үндэсний сургуультай хамтраад энэ чиглэлээр монголын төрийн албан хаагчдыг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Редактор: Францийн компани, аж ахуйн нэгжүүд Монгол улстай метро, усан хангамжийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байдаг гэж сонссон. Францийн зүгээс Монгол улстай аль салбарт түлхүү хамтран ажиллаж, хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?

Элчин сайд: Мөн хот төлөвлөлтын талаар хамтын ажиллагаанууд явагдаж байна. Улаанбаатар хотын хувьд Француудтай хамтарч ажиллах өндөр сонирхолтой байдаг. Улаанбаатар хот хот төлөвлөлтийн 20 жилийн төлөвлөгөө батлаж байгаа юм байналээ. Энэ төлөвлөлтөнд нийтийн тээврийн салбарт Францын талтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ чиглэлд Францын компанитай метро биш агаарын кабелан тээвэр буюу cable car байгуулах асуудлаар ярилцаж байна. Францын Пома компани нь дэлхийн хамгийн том агаарын кабелан тээврийн үйлдвэрлэгч юм. Тус компани агаарын кабелан тээврийн хэрэгсэлийг Парис, Нью-Йорк хотууд, Латин Америкийн улсууд зэрэг дэлхийн томоохон хот улсуудад барьж, нэвтрүүлсэн туршлагатай.

Түүнчлэн цэвэр усны хангамж болон ус цэвэршүүлэх байгууламжийн ажилд Францын хамтын ажиллагаа явагдаж байна. Улаанбаатар хотын Ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх шинэчлэх асуудлаар талууд яриа хэлцэл явагдаж байна. Гэхдээ энэ төсөлд Францын талын оролцоо ямар байхыг хэлэхэд арай эрт байна.

Редактор: Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй мөн таны дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагаа амжилттай явж байна. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Гэсэн хэдий ч Монгол, Франц улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлт хараахан хангалттай түвшинд хүрээгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

Элчин сайд: Газар зүйн хувьд алслагдмал оршиж байгаа нь манай хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулахад нэлээн төвөгтэй байдлыг үүсгэдэг. Түүнээс гадна Монгол улс Ази, Европ тивийн маш том хүчирхэг хоёр улсын дунд байдаг учраас Монгол улсын эдийн засаг энэ хоёр улсаас хамааралтай. Гэсэн ч Франц улс худалдааны хамтын ажиллагаагаа орхигдуулаагүй гэж бодож байна. Франц улс Монгол улсад хөрөнгө оруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Жишээ нь Бадрах Инержи компанийн талаар дурдъя. Энэ компани ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголд уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа юм. Үйл ажиллагаагаа эрчимтэй явуулаад эхэлвэл орон нутагт 1200 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Францын Атомын эрчим хүчний комисс гэж төрийн байгууллага байдаг. Энэ байгууллага Монголд хэрэгжиж байгаа ураны төслийн аюулгүй байдал зэрэгт стандартын шаардлага тавиж, өндөр ач холбогдол өгч ажилладаг юм.

Редактор: Улаанбаатар, Парисын шууд нислэг, шууд галт тэрэг явуулах боломжийн талаар ярилцаж, хэдэн жилийн өмнө шууд нислэг үйлдэж, Бээжин-Улаанбаатар-Парисын чиглэлд галт тэрэг аялаж байсан. Энэ мэт зам тээврийн харилцаа холбоог сайжруулвал хоёр орны иргэд хоорондын харилцаа нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж нэмэгдэх мэт санагдана. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

Элчин сайд: Манай хоёр орон аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах боломж маш их бий. Жил ирэх тусам Монголд жуулчилж байгаа Францын жуулчдын тоо нэмэгдэж байна. 2016 онд 7000 жуулчин Монгол ирж байсан бол 2017 онд 8000, 2018 онд 10,000 болж нэмэгдэж байх жишээтэй. Мөн Монголчууд ч Франц улсад жуулчлах сонирхол, хандлага нь жилээс жилд нэмэгдэж байна. Франц улс бол Европ тивд аялал жуулчлалаараа 2-рт ордог юм.Та сая дурдлаа, Улаанбаатар Парисын хооронд шууд нислэг үйлдэж байсан гэж. Хэрвээ хоёр орны агаарын тээврийн компаниуд гэрээ хэлцэл хийж, дахин шууд нислэг үйлдвэл аялал жуулчлалын салбарт дэвшил гарах нь гарцаагүй. Агаарын тээвэр гэдэг бол бизнесийн салбарын үйл ажиллагаа учраас Элчин сайдын зүгээс шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ хэрэв шууд нислэг үйлдэх санаачилга гарвал миний зүгээс дэмжихэд бэлэн байна. Галт тэрэгний хувьд Монгол Францын хооронд галт тэргээр аялаж жуулчлах бүрэн боломжтой. Учир Орос Францын хооронд галт тэрэг тогтмол аялдаг болсон. Иймд Улаанбаатараас Москва хүрээд, тэндээсээ Францын галт тэргэнд суух боломжтой. Гэхдээ галт тэрэгний аялал нь цаг завтай хүмүүст илүү тохиромжтой юм. Мөн адал явдал хайсан хүмүүс аялалын энэ хэлбэрийг сонгох боломжтой. Адал явдалтай аялал жуулчлалыг сүүлийн үед хүмүүс сонирхох болсон. Жишээлбэл Францын жуулчид өөрийн машинаараа дэлхийн улс орнуудад аялаж байгаа тухай олонтоо сонсож байсан.

Редактор: Ойрын үед ЭСЯ-ын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулна уу?

Элчин сайд: Ирэх 2019 онд бид хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэж төлөвлөж байна. Мөн соёлын солилцоонд ач холбогдол өгч, хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. 2020 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн түүхэн ой болно. Иймд ЭСЯ-ны зүгээс ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулна. ЭСЯ-аас зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний талаар манай яамны вэб-сайт, фэйсбүүк хуудас зэргээс мэдээлэл авах боломжтой. Сонирхолтой мэдээ, мэдээллийг бид сошиал хаягаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг. Мөн хоёр орны хамтын ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг цахим болон сошиал хуудсандаа нийтэлдэг юм. Иймд сонсогч та бүхийг манай ЭСЯ-ны цахим хаяг болон сошиал хуудсаар зочилж, мэдээ, мэдээлэл авч байгаарай гэж хүсье.

Үзсэн: 3239

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (21)

• http://mewkid.net/order-amoxicillin/ - Amoxicillin Online Buy Amoxicillin Online und.xwzz.vom.mn.lvn.jw http://mewkid.net/order-amoxicillin/

• http://mewkid.net/order-amoxicillin/ - Amoxicillin Amoxicillin Online bau.muiv.vom.mn.rii.wb http://mewkid.net/order-amoxicillin/

• http://mewkid.net/order-amoxicillin/ - Amoxicillin Without Prescription Buy Amoxicillin klj.zdbt.vom.mn.rhv.dw http://mewkid.net/order-amoxicillin/

• http://mewkid.net/order-amoxicillin/ - Buy Amoxicillin Buy Amoxicillin Online adt.hyox.vom.mn.ggu.oo http://mewkid.net/order-amoxicillin/

• -- azkvzzkhmot [url=http://www.g0ti0gg7oaikb9471262zd6k97df23e3s.org/]uzkvzzkhmot[/url] zkvzzkhmot http://www.g0ti0gg7oaikb9471262zd6k97df23e3s.org/

• -- [url=http://www.ga55v3xc2k371wf72o21medoe95nk311s.org/]uxhcfyhmpyf[/url] xhcfyhmpyf http://www.ga55v3xc2k371wf72o21medoe95nk311s.org/ axhcfyhmpyf

• -- krtdmhvde http://www.grk154gz60oq69eh43x4k2l5q57q6cg8s.org/ akrtdmhvde [url=http://www.grk154gz60oq69eh43x4k2l5q57q6cg8s.org/]ukrtdmhvde[/url]

• -- [url=http://www.g3102wfrsj2s16u518svea843jeoz820s.org/]uvxnvmdbptc[/url] avxnvmdbptc vxnvmdbptc http://www.g3102wfrsj2s16u518svea843jeoz820s.org/

• -- axbsoibdmkm [url=http://www.g6jj1n1z4cj2vs1a7749420lqkk03zx7s.org/]uxbsoibdmkm[/url] xbsoibdmkm http://www.g6jj1n1z4cj2vs1a7749420lqkk03zx7s.org/

• -- agxcvwgevio gxcvwgevio http://www.g76z50o9i812r42g53m01i1bta7lzwvcs.org/ [url=http://www.g76z50o9i812r42g53m01i1bta7lzwvcs.org/]ugxcvwgevio[/url]

• -- [url=http://www.g1tdv4f4ieks22280q74bmcieq312889s.org/]udbfmimjkx[/url] dbfmimjkx http://www.g1tdv4f4ieks22280q74bmcieq312889s.org/ adbfmimjkx

• -- sngisbwsht http://www.gk33v7619u803rhw1i33kxm6ckc06c3ss.org/ asngisbwsht [url=http://www.gk33v7619u803rhw1i33kxm6ckc06c3ss.org/]usngisbwsht[/url]

• -- apqvnoelstb [url=http://www.gah4kmmrh3o048cp13j54qu77d3k7742s.org/]upqvnoelstb[/url] pqvnoelstb http://www.gah4kmmrh3o048cp13j54qu77d3k7742s.org/

• -- akebslkihjy kebslkihjy http://www.g851tke8wa017f7igg3l27b019e9gn2ps.org/ [url=http://www.g851tke8wa017f7igg3l27b019e9gn2ps.org/]ukebslkihjy[/url]

• -- prsdnsnwoz http://www.g0m8v9i1w835qvp8dshq4q654j8e12s6s.org/ [url=http://www.g0m8v9i1w835qvp8dshq4q654j8e12s6s.org/]uprsdnsnwoz[/url] aprsdnsnwoz

• -- abfpoekfml [url=http://www.go821f7003l6wn6la00mf07b6s1w1cras.org/]ubfpoekfml[/url] bfpoekfml http://www.go821f7003l6wn6la00mf07b6s1w1cras.org/

• -- gkfqihi http://www.gdf7563435h5c9ql47tw1xvfbf195n2xs.org/ agkfqihi [url=http://www.gdf7563435h5c9ql47tw1xvfbf195n2xs.org/]ugkfqihi[/url]

• -- axmsvehhnpc xmsvehhnpc http://www.g2632jmgz76zesap3s46kz4z88734oi0s.org/ [url=http://www.g2632jmgz76zesap3s46kz4z88734oi0s.org/]uxmsvehhnpc[/url]

• -- izwrmkr http://www.g6oebl60s387fe2gz5mk93036jp1p5t1s.org/ aizwrmkr [url=http://www.g6oebl60s387fe2gz5mk93036jp1p5t1s.org/]uizwrmkr[/url]

• -- adtrffielco [url=http://www.gi272h7it6y680508h5apkrq216u2tcfs.org/]udtrffielco[/url] dtrffielco http://www.gi272h7it6y680508h5apkrq216u2tcfs.org/

• -- aximlnsyve [url=http://www.g343jikj63l0rdy889t798k70n9e6kpgs.org/]uximlnsyve[/url] ximlnsyve http://www.g343jikj63l0rdy889t798k70n9e6kpgs.org/