Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

МУБИС-ийн судлаач багш нар сөд өвсний цай үйлдвэрлэжээ


Densmaa 2019-01-08 01:01

“Edu eco I” сөд өвсний цай 2018 онд МУБИС-ийн санхүүжилттэй төслөөр амжилттай үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гар дээр очиж байна.

   МУБУС-ийн Химийн тэнхимийн эрдэмтэн, судлаач багш нар өөрсдийн судалгаан дээр тулгуурлан сөд өвсний цай бүтээж, үйлдвэрлэжээ. Сөд өвс нь манай орны ойт хээрийн бүсээр элбэг ургадаг эмийн ургамал. Монголчууд эртнээс эмийн зориулалтаар хэрэглэж ирсэн боловч химийн орц найрлага, ач холбогдлыг нь нарийвчлан судалсан судалгаа байдаггүй аж. Тиймээс 2015 оноос МУБИС-ийн Химийн тэнхим дээр суурь судалгааны түвшинд химийн найрлага, технологи, жор, орцыг тогтоох нарийвчилсан судалгаануудыг хийж эхэлсэн байна. Нарийвчилсан судалгааны дүнд сөд өвсөнд 13 төрлийн органик нэгдэл, 32 төрлийн макро, микро кальци, магни, кали, фосфор зэрэг элементүүд агуулагддаг болохыг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд МУБИС-иас эрдэмтэн судлаач багш нарынхаа судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжин олон төрлийн төслийг хэрэгжүүлэх, өөрийн санхүүжилтээр дэмжиж эхэлсэн нь бодит үр дүнгээ өгч МУБИС-ийн инноваци болсон бүтээгдэхүүдээ хүлээн авч эхэлсэн байна.

Үзсэн: 1672

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна