Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилнэ.


Densmaa 2019-01-09 10:01

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн кориодорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

   Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг нээх ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв. Мөн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтрах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг нотоллоо. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

   БНХАУ-ын Засгийн газар хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандан, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж байгаа нь харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж гэж үздэгээ илэрхийлэв.

Үзсэн: 1452

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна