Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланчид тодорлоо


Densmaa 2019-01-10 01:01

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм.

   Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

   Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно. Улсын аварга малчид малаа төлөөр нь өсгөж, сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. “Улсын аварга тариаланч хамт олон” болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацаараа улсын дунджаас улаанбуудай 6.0-12.0 цн-ээр давсан амжилт үзүүлжээ. Түүнчлэн үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдийг дэмжиж, ажлын байраар хангасан байна.

Үзсэн: 1099

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)