Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний тусламжийг сайжруулна


Densmaa 2019-01-11 12:01

25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрвөл, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж, гарын үсгээр баталгаажуулах хэрэгтэйг Донорын тухай хуульд тусгажээ.

   Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г байгууллаа. Донорын тухай хууль болон журмын хэрэгжилтийг хангах зорилготой энэхүү гэрээг байгуулснаар, манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний тусламж, үйлчилгээг  хүртээмжтэй, чанартай болгох боломж бүрдэнэ. Манай улсад тархинд цус харвах тохиолдлууд нэмэгдэж, нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. Донорын тухай хуулийг 2000 онд батлан, 2018 онд дахин шинэчилсэн. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрвөл, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулах хэрэгтэйг  Донорын тухай хуульд тусгажээ. Энэ хууль баталснаас хойш тархины үхэлтэй хоёр донороос 9 эд, эрхтэн шилжүүлэн суулгаж, хүний амь нас авраад байна.

Үзсэн: 886

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна