Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Хуба хаяа” монгол чацарганаар дэлхийн хүн амыг дайлах батламжаа авлаа


Densmaa 2019-01-11 01:01

Хуба хаяа үйлдвэр олон улсын ISO 22000:2005 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүллээ.

   Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэх болсон. Тэр ч утгаараа чихэр, давс, үйлдвэрлэлийн хүнсний будаг зэргээс татгалзаж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. Тэдний нэг нь чацарганы жинхэнэ охиороо хэрэглэгчдийн дунд танигдсан “Хаан жимс” компанийн “Хуба хаяа” үйлдвэр юм. Тус үйлдвэр нь олон улсын ISO 22000:2005 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүллээ. Тухайлбал, тус үйлдвэрийн хамт олон Швейцарын Женев хотод төвтэй дэлхийд томоохон тооцогддог “SGS” компанийн баталгаажуулалтаар ISO 22000:2005 олон улсын стандартын батламжаа гардан авлаа. Ингэснээр тус үйлдвэр нь гадаад дотоодын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг дахин баталгаажууллаа.

Үзсэн: 1134

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна