Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-03-2024
монгол

Шинэ мэдээ

Аймгийн шилдгийн шилдэг багшийг 10 сая төгрөгөөр шагнав


Densmaa 2019-01-16 11:01

“Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг багшаа тодруулжээ.

   Завхан аймаг “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг багшаа тодруулж урамшуулжээ. 2018 онд бусдыгаа хошуучлан ажилласан, сурган хүмүүжүүлсэн хүүхдүүд нь улс, аймаг, бүсийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон, сургалтын арга барилыг шинэ түвшинд хүргэж шинийг санаачлан хүүхэд бүрт хүрч ажилласан багш нар шалгарсан байна. Энэ үеэр Завхан аймгийн шилдэг, “Үнэмлэхүй манлай багш”-аар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн багш Б.Нямдаваа шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулжээ. “Сайн багш” нь өндөр мэдлэг, ур чадвартай, сайн туршлагаас суралцаж ямагт түгээн дэлгэрүүлдэг, ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг, манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, хариуцлагатай багшийг төлөвшүүлэх замаар хүүхдийн хөгжлийг хангах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Үзсэн: 927

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна