Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ж. Чинбүрэнгээр ахлуулсан ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 9 дахь хагалгааг амжилттай хийлээ


Densmaa 2019-01-25 11:01

Мэс засал хийхэд шууд хамааралтай 30-40 хүн, нийт 100 гаруй хүнээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

   ХСҮТ-ийнхөн элэг шилжүүлэх есдэх хагалгааг энэ сарын 23-нд амжилттай гүйцэтгэсэн. Мэс засалд ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын төв эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, манай эмч нараас туршлага судалжээ. ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Р.Мөнхбат, “Манай төвд 2011 оноос тухайн үеийн элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Энэ хугацаанд БНСУ, АНУ, Энэтхэг, Япон зэрэг орны эмч мэргэжилтнүүдээс туршлага судалж, тэр дундаа БНСУ-ын Самсунгийн төв эмнэлэгтэй хамтын гэрээ байгуулж ажилласан. Түүнчлэн ирэх 3 дугаар сард Эрхүү хотод элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлэхэд ХСҮТ-ийн эмч нар хамтран ажиллахаар болсон” гэлээ.

Үзсэн: 912

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна