Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

САЙД Д.ЦОГТБААТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСААС ТУС УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2019-01-28 11:01

Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцар, Монголын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэн Швейцарт Монгол Улсыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг хэллээ.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсаас хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Элчин сайдад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласанд талархал илэрхийлээд, түүнийг ажиллах хугацаанд Швейцар Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад анх удаагаа айлчилсан нь чухал ач холбогдолтой байсныг онцлов. Мөн Монголын соёл, урлагийг дэмжин олон улсын хэмжээнд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

  Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцар, Монголын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэн Швейцарт Монгол Улсыг сонирхох хандлага нэмэгдсэн, хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

   Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцарын Элчин сайдын нэрэмжит урлагийн шагнал бий болгох санал дэвшүүлж, улмаар Монголын урлагийн академи, Женев дэх “Residency” урлагийн сургуультай хамтран уг шагналд нэр дэвшигч уран бүтээлчдийг шалгаруулан Швейцар улсад урлагийн чиглэлээр суралцуулах, тэдгээрийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.

Үзсэн: 1111

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна