Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг 5 жилийн хугацаатай Дархан-Уул аймгийн сумдад хэрэгжүүлэнэ.


Densmaa 2019-01-31 12:01

Дархан-Уул аймаг: Хүүхэд хөгжлийн ордонд 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна.

   Дархан-Уул аймагт 2001 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дархан нутгийн хөтөлбөр 15 жилийн хугацаатай ажилласан. Дэлхийн зөн ОУБ Дархан-Уул аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны үр дүнд дахин үргэлжилж байгаа уг төсөл нь Тайванийн санхүүжилтээр  хэрэгжиж байна. “Хүүхдийн төлөөх орон нутаг” тусгай төслийг 5 жилийн хугацаатай Дархан-Уул аймгийн алслагдсан сум, багуудад хэрэгжүүлэхээр болж талууд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордонг 2017 онд ашиглалтад оруулсан. Тус ордны санхүүжилтийг Дэлхийн Зөн ОУБ, аймаг орон нутгийн зүгээс, газрын асуудлыг шийдвэрлэжээ. Хүүхэд багачуудын авьяас чадвар, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр тус ордон үйл ажиллагаа явуулж өдгөө 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Үзсэн: 897

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна